Хүмүүсийг анзаарах нь ээ хадгалах хэрэгтэй гэдгийг ихэнх нь мэдээд байдаг. Гэхдээ хадгалж эхлэе гэж шийддэггүй, хадгалж эхлэхэд юу хэрэгтэй аргаа хайдаггүй юм байна лээ. За хадгаллаа гэхэд “хадгалсан мөнгөө” бодоод л байдаг. Энэ чинь хадгалаагүйтэй адил. Тэр хадгаламж маш эрсдэлтэй байна гэсэн үг. Жижигхэн асуудалд л үрэгдэнэ. Та ач холбогдолгүй зүйлд мөнгөө үрэхдээ бэлэн сууж байгаа хэрэг л дээ.
Тодорхой түвшингээр тайлбарлая. Улаан ба Ногоон.
Би 25 сая төгрөгийн өртэй байлаа. Олсон маань хүрдэггүй. Цаг үргэлж л илүү их орлого олох тухай бодож, өрнөөсөө гарах хүсэл маань өдрийн бодол шөнийн зүүд байлаа. Тухайн үеийнхээ бодит байдалтай эвлэрч чадахгүй байгаа нь энэ л дээ. Энэ үед би УЛААН түвшин дээр байсан. Харин хоёр дансны арга болон зургаан дансны арга хэрэгжүүлж ногоон түвшинд хүрч чадсан юм.
Орлогоо талаар нь харах буюу хоёр дансны арга маш амархан. Надад 50 мянга эсвэл таван мянга байсан ч, хадгаламж руугаа талыг нь шилжүүлж байсан. Та өөрийгөө хадгалж чадах өндөр орлогогүй гэж бодож байна уу? Та тансаг машинтай, өглөө бүр үнэтэй кофе авч ууж, орой бүр гадуур хооллодог бол мөнгө хадгалж чадахгүй байх нь мэдээж шүү дээ. Өнөөдрийн тансаглалаас илүү, маргаашийн асуудалд санхүүгийн чадамжтай байх нь чухал.
Та сая төгрөг олдог бол 500 мянгыг л олдог гэж ӨӨРТӨӨ ИТГҮҮЛ. Түүгээрээ л амьдрах гээд үзээрэй. Хүмүүс ихэвчлэн олдгоосоо илүү зарлагатай амьдардаг. Гар утсаа сайжруулах гэж лизинг хийдэг. Шалтгаан нь хүний дор орохгүй гэж. Ингэж их олдог дүр эсгэх нь зохиомол ядуурлын дүрэм. Үүний оронд орлого бүрээсээ талыг нь хадгалж БОДИТ НӨӨЦӨӨ өсгөхөд анхаараарай.
Бүх зүйл хоёр талтай байдаг. Хоёр дансны аргаар хадгаламж маань ихээхэн өссөн ч, сул тал нь хэрэглээний мөнгө хоол хүнсэнд маань хүрэхгүй болж, гэрийн тог цахилгаан тасарч, машин маань бензингүй зогсож, хүмүүс өрөө нэхэж уурлах зэрэг олон асуудал тулгарсан. Хэрэглээний данс тэг заахад хадгаламжаасаа авчих гээд л эхэлнэ. Ингээд нэг арга олсон нь хэрэглээний дансны суурь буюу зургаан дансны арга байлаа.
Гээд утгачилж данснуудаа салгаж эхэлсэн.
ХУВИАР ХАДГАЛАХ нь их чухал. Хүмүүс ихэвчлэн тогтмол ДҮНГЭЭР хадгалах гэдэг. Сард 50, 100 мянга гэх мэт. Ингэхээр цалингаас гадна нэмэлт орлого орж ирэхэд хадгалахгүй гэсэн үг. Хувь бол хамгийн ухаалаг систем юм. Тиймээс орлого орж ирлээ 10, 20 хувь гэх мэтчилэн өөрийн үүсгэсэн дансандаа тогтмол ХУВИАР хуваарилах хэрэгтэй. Тэр 10 хувь нь хэдэн ч төгрөг байж болно. Гол нь хуваарилаад хадгалах юм.
Энэ аргаар хадгалах боломж ганцхан ХХБ-д байдаг. TDB online аппликейшн ашиглаад хадгаламжийн зургаан дансаа хүссэн үедээ нээчихнэ. Том зорилготой хадгаламж уу, хэрэглээний хадгаламж уу гэдгээсээ шалтгаалж хугацаа болон хүү өөр өөр. Ингээд орлогын үндсэн данснаасаа хуваасан зургаан дансандаа хадгаламж руу 40%, хэрэглээнд 10%, зээлэндээ 20% гэх мэт сонголттойгоор автоматаар татуулчих юм. Энэ бол ХХБ-ны “Хялбар хуримтлал” үйлчилгээний ТОГТМОЛ ХУРИМТЛУУЛАХ сонголт нь юм. Өөр сонголтууд ч байгаа. Та яг одоо утсан дээрээ TDB online аппликейшн татаад хуримтлуулж эхлээрэй. Хэрэв ХХБ-ны харилцагч биш бол дурын салбар дээр очин онлайн банкны эрхээ нээлгэх боломжтой.
Өөртөө зохиомол ядуурал үүсгэхгүйгээр ирээдүйгээ илүү бататгах аргаа олж, хадгалах үйлдэл хийгээрэй.
Ирээдүй нь баталгаатай Монголын үрс, “Хуримтлалтай Монгол”-ийг бодит болгохын төлөө хамтдаа тэмүүлцгээе.