Монгол, ОХУ-ын хамтарсан уламжлалт “Сэлэнгэ” хээрийн сургуульд оролцох манай армийн бүрэлдэхүүн Буриадад очлоо.
Цар тахлын үед явагдах сургуулилт тул талууд өөр өөрийн полигон дээр тактикийн даалгавраа гүйцэтгэх болно. Энэ жилийн хээрийн сургууль алан хядагчидтай тэмцэх сэдвийн дор явагдана.
Манайхаас Буриадад очсон 12 цэргийн албан хаагчийг Хиагт боомтод талх, давс барин хүндэтгэлтэй угтаад дараа нь коронавирусний шинжилгээнд оруулж, зэвсэг техникийг ариутгасан байна.
Буриадаас “Сэлэнгэ” хээрийн сургуульд 500 цэргийн албан хаагч оролцож байна.
Сэтгэгдэл ( 1 )
Сайхан юм аа