Тансаг брэндийг тал үнээр нь

2020 оны 10 сарын 30

Загварын ертөнцийн тансаг брэндүүд,  дизайны магнатуудыг төрүүлдэг Итали улсын бүтээгдэхүүнүүд загвар хийц, эдэлгээ чанараараа дэлхийд тэргүүлдэг. Тэдний гоо зүйн мэдрэмжийг шагшин биширч, даган дуурайдаг улс ч олон. Гэвч дуурайж үл чадах ЧАНАРЫГ Итали брэндүүд амладаг. Тэр дундаа дэвшилтэт технологийн үйлдвэрлэлийг гар урлалтай төгс хослуулсан Итали тавилгын эдэлгээ даах чанарыг өөлөхийн аргагүй юм.

Тэгвэл дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Италийн алдарт Quadrifoglio брэндийн тавилгыг 50-иас дээш хувийн хямдралтай үнээр авч оффисоо тохижуулах боломж бүрдээд байна. Ажлын байрны тав тухтай байдал нь ажлын бүтээмж болоод хамт олны эерэг уур амьсгал, креатив байдлыг нэмэгдүүлдэг болохыг сэтгэл зүйчид зөвлөдөг.

Quadrifoglio брэндийн тавилгууд таны ажлын өрөөг энгийн бөгөөд чанартай, гоёмсог бөгөөд чамин болгож дээд зэрэглэлийн тав тухыг мэдрүүлнэ. Түүнчлэн танай байгууллагын нэр хүндийг илэрхийлж, байр суурийг тань бататгах өнгө төрх нь байх болно.

Дашрамд дурдахад Худалдаа, хөгжлийн банкны зээлээр, ямар ч урьдчилгаа төлбөргүйгээр авах боломжтой.

Max Mall, F4 - Italian Mebel

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top