Б.Энхбаяр: Э.Батхүлэгийг томилвол Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчинө

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 11 сарын 04

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн /2020.11.03/ хуралдаанаар Улсын Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Э.Батхүлэгийн танилцуулгыг сонсохоос татгалзаж, хоёр дахь удаагаа "үгүй" гэж хэлсэн билээ.

Тэгвэл ирэх долоо хоногийн УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хурлаар нэр дэвшигч Э.Батхүлэгийн нэрийг дахин оруулж ирсэн тохиолдолд яах вэ гэдэг асуултыг УИХ-ын гишүүн Б.Энхбаярт тавилаа. 

Тэрбээр "Үндсэн хуульд зааснаар Улсын Дээд шүүхийн шүүгчийг УИХ-д танилцуулснаар томилдог. Ерөнхийлөгч УИХ-д танилцуулахгүйгээр томилох эрхгүй. Хэрэв ийм зүйл болох юм бол Ерөнхийлөгч өөрөө Үндсэн хуулийн Цэц дээр очно. Тэгэхээр Шүүхийн ерөнхий зөвлөл Ерөнхийлөгчийг тийм байдалд оруулахгүй байх. Ерөнхийлөгч ч гэсэн Үндсэн хуулиа зөрчихгүй байх гэж найдаж байна. Нэр дэвшигчтэй УИХ л танилцана гэдэг нь тухайн гишүүд нүүрийг нь харах гээд байгаа асуудал биш. Янз бүрийн ашиг сонирхолтой хүн эсэхийг нь ард түмэнд танилцуулах гэж байгаа ойлголт юм" гэх тайлбарыг өглөө. 

ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ЭНДЭЭС ҮЗНЭ ҮҮ!
 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgen(192.82.67.219) 2020 оны 11 сарын 04

Xuuli zuin yamni said bx yst zaluu gj bddgdo. Amjilt

0  |  0
zochin(66.181.168.131) 2020 оны 11 сарын 04

mundag zaluu ueiin tuluulul

0  |  0
Top