Нэр дэвшигч Э.Батхүлэгийн ард ТЭД БИЙ

Б.Төрбат | Zindaa.mn
2020 оны 11 сарын 04

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны гишүүд Улсын Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Э.Батхүлэгт хоёр дахь удаагаа "үгүй" гэж хэллээ. Учир нь, тэд түүнийг Улсын Дээд шүүхийн шүүгчээр ажиллахад улс төрийн болон ёс зүйн шаардлагыг хангахгүй гэж үзсэн юм. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигч Э.Батхүлэг нь "Голомт" банкны хуульчаар ажилласан гэх л туршлага, намтартай ч хоёр дахь удаагаа парламентын босго давахаар орж ирсэн явдал нь зарим гишүүний эгдүүцэл, хардлагыг төрүүлээд байна. Тиймдээ ч УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны гишүүд нэр дэвшигч Э.Батхүлэгийг Улсын Дээд шүүхийн шүүгчээр томилох нь хэнд ашигтай, түүний ард хэн байгааг бараг л хэлээд өглөө.

Тухайлбал, байнгын хорооны зарим гишүүн нэр дэвшигч Э.Батхүлэгтэй холбоотой байгууллагын болон түүний өмгөөлж байсан, байгаа олон төсөл, хөтөлбөр шүүхийн өмнөх шатанд яваа нь ашиг сонирхлын том зөрчил гэж тайлбарлаж байна.

Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар "Хуулийн болон ёс зүйн шаардлага хангахгүй байна. Ичихгүй, улайхгүй орж ирээд байх юм. Биеэ даасан байр суурьтай хүн биш байна. Нэг аж ахуйн нэгжийг ялгаж байгаа юм биш. Танай байгууллагатай холбоотой олон төсөл хөтөлбөр шүүхэд орж ирнэ. Та өөрөө 40-өөд хэрэг дээр нь өмгөөлөгчөөр оролцсон байна. Дахиад ч таны өмнө нь ажиллаж байсан байгууллагын асуудал орж ирнэ. Энэ нь сонирхлын зөрчил үүсгэнэ" гэж ярьсан байдаг. 

Түүнчлэн Улсын Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Э.Батхүлэгийн эзэмшлийн “Өсөх зоос” компани нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Нарийнсухайтын бүлэг ордын Хүрэншандын уурхайг эзэмшдэг. Тус компанийн тодорхой хувийг улс төрд нөлөө бүхий хүний эзэмшлийнх гэдгийг зарим хэвлэл хөнджээ.

Цаашлаад шинэ төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай холбоотой олон төсөл, хөтөлбөрийн "но"-той асуудал шүүхийн хаалга татах нь зөвхөн цаг хугацааны л асуудал болсон байхыг үгүйсгэхгүй. Энэ мэт олон асуудал, эрх ашгаас үүдэж Э.Батхүлэгийг Улсын Дээд шүүхийн шүүгчээр томилох сонирхол хэсэг нөхөрт бий гэдэг нь тодорхой харагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Э.Батхүлэгийг Улсын Дээд шүүхэд аваачих нь анхнаасаа "Тохироотой томилгоо" гэж хэлж болно. 


-НЭР ДЭВШИГЧ Э.БАТХҮЛЭГ ГЭЖ ХЭН БЭ?- 

Тэрбээр 1978 онд Ховд аймагт төрсөн, 42 настай, эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. 1986-1996 онд Сэлэнгэ аймгийн 10 жилийн дунд сургууль, 1997-2002 онд ОХУ-ын Кубанийн Их сургуулийг төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй. 2012-2013 онд Австрали улсын Квисландийн төв их сургуульд менежментээр мастер, 2005 онд ОХУ-ын Краснодар хотын Их сургуульд Хууль зүйн ухааны доктор цол тус тус хамгаалсан. 2002-2005 онд "Мандваа" ХХК төслийн менежер, 2006.01-2006.03 сард Улс төрийн боловсролын академид судлаач багш, 2006-2011 сард "Голомт банк" ХХК-ийн Хуулийн хэлтэст хуульч, Хуулийн хэлтсийн захирал, 2013-2015 сард "Голомт банк"-ны Удирдлагын ажлын албаны зөвлөхөөр, 2015 сараас одоог хүртэл "Өмгөөллийн санхүүгийн хуулийн Зөвлөх" хувь нийлүүлсэн нийгэмлэгт хуульч, Гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.


Дахин сануулахад, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн /2020.11.03/ хуралдаанаар Улсын Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Э.Батхүлэгийн танилцуулгыг сонсохоос татгалзаж, хоёр дахь удаагаа "үгүй" гэж хэлсэн.

Тэгвэл ирэх долоо хоногийн УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хурлаар нэр дэвшигч Э.Батхүлэгийн нэрийг дахин оруулж ирсэн тохиолдолд яах вэ гэдэг асуултад УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Үндсэн хуульд зааснаар Улсын Дээд шүүхийн шүүгчийг УИХ-д танилцуулснаар томилдог. Ерөнхийлөгч УИХ-д танилцуулахгүйгээр томилох эрхгүй. Хэрэв ийм зүйл болох юм бол Ерөнхийлөгч өөрөө Үндсэн хуулийн Цэц дээр очно. Тэгэхээр Шүүхийн ерөнхий зөвлөл Ерөнхийлөгчийг тийм байдалд оруулахгүй байх. Ерөнхийлөгч ч гэсэн Үндсэн хуулиа зөрчихгүй байх гэж найдаж байна. Нэр дэвшигчтэй УИХ л танилцана гэдэг нь тухайн гишүүд нүүрийг нь харах гээд байгаа асуудал биш. Янз бүрийн ашиг сонирхолтой хүн эсэхийг нь ард түмэнд танилцуулах гэж байгаа ойлголт юм" гэсэн тайлбарыг өгөөд байна. 

Сэтгэгдэл ( 23 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.229.121.128) 2020 оны 11 сарын 08

Малын бага эмч Дорлигжав нутгийн Нямдорж Алтанхуяг нарын татаасаар шууд улсын Ерөнхйи Прокрор болж болсон үүнээс хойш хууль шүүх Увсынхны гарт орж одоо Монгол банкийгатга Капиталыг хувааж идсэн. Түүн шиг юм болох нээ

0  |  0
Иргэн иргэниргжн(103.57.93.120) 2020 оны 11 сарын 07

Мангар сдануудаа !!! Засаг төрийг завхруулсан хохимойнууд ажлаа хийж барахгүй бол зайгаа орхиод авсандаа орцгоо

0  |  1
bayar (202.9.40.130) 2020 оны 11 сарын 07

mash zuv hellee arial uymaa shvvhiin erunhii zuvluld ih uchir baina zuvlultei ni hariutslag vvrvvleh heregtei gishvvn bol mash shudrag hvn baina iim l baih heregtei\n

1  |  0
zochin(66.181.161.39) 2020 оны 11 сарын 07

Ard ni elbegdorj oilgomjtoi.hovdiin nohoi ch baisan elbegiin ved devshdeg baisan.yuorunhiilugch boliul

0  |  0
зочин(66.181.177.35) 2020 оны 11 сарын 07

өөрөө нэрээ татчихмаар юм даа, их хуралд байгаа мундаг гишүүд шаардлага хангахгүй байна гээд байхад л гөлдийтөл суугаад байхийм даа, маш том эрх ашиг байгаа тул яахаас ч буцахгүй сууж байна

0  |  0
зочин(202.126.89.185) 2020 оны 11 сарын 07

яагаад зүтгээд бгаг нь харахад л тодорхой бна.уг нь УИХ процедүраа зѳрчѳѳд бна.нэр дэвигч ѳѳрѳѳ нэрээ татаад авчихаач дээ.түнтийгээд гүлдийгээд суугаад бх юм

0  |  0
Юк(150.129.143.237) 2020 оны 11 сарын 07

Орж б.гаа оруулж б.гаа нь таарсан юмнууд б.х юмаа....хулгайчид хулгайч л олддог бололтой..

1  |  0
Зочин(202.126.88.42) 2020 оны 11 сарын 07

Баттулгын ард Элбэг байгаа.\nХовд Сэлэнгийнхэн Улс оронд гай л чирнэ шүү!

1  |  0
зочин(66.181.161.106) 2020 оны 11 сарын 07

Бас нэг Элийдорж ард нь байгаа юм байна

1  |  0
Zochin(66.181.161.42) 2020 оны 11 сарын 07

Golomtiig zailuulay

1  |  0
М(64.119.21.215) 2020 оны 11 сарын 07

Ийм хогуудад итгэнэ гэхээр бас шүүлгэнэ гэхээр энэ төр гэж хэрэг бмйгаамуу

1  |  0
Зочин(66.181.161.84) 2020 оны 11 сарын 07

Маш холоос зохион байгуулсан ажил явагдаад байгаа бус уу. Ангийн анд Батбаяраа эхлээд ШЕЗ дарга болгоод одоо түүгээрээ өөрийгөө Дээд шүүхэд нэр дэвшүүлүүлээд. Энэ бүхний арын зохион баййгуулагч гэж ТОМ хүн байх бололтой. Эцсээ хүртэл зүтгүүлээд байгаа Батбаяр даалгавраа биелүүлэх үүрэгтэй байдлаар ойлгогдож байш дээ.

2  |  0
Zocnln(139.5.218.31) 2020 оны 11 сарын 06

ENE ARAI L DENDYY UMAA ULAANDAA GARSAN BNA DAA

0  |  0
Иргэн(192.82.78.191) 2020 оны 11 сарын 07

Ийм л Жонхууг сонгосон улс даа хөөрхийс

1  |  0
Zochin(103.26.193.153) 2020 оны 11 сарын 07

Gishuudoin zuvBattulgaa chi odoo oliochee novshoo

1  |  0
Zochin(66.181.187.46) 2020 оны 11 сарын 05

Enkhbsyer gishuun ih itgel ugsun oligtoihon duugaraad shiudver hyvi nemree oruulah heregtei baina

0  |  0
Зочин(202.21.108.43) 2020 оны 11 сарын 05

Энэ чинь сахалаа хуссан Гитлер байна - гэнэ үү. Ха, ха, ха

1  |  0
Зочин(192.82.73.93) 2020 оны 11 сарын 07

Энэ чинь сахалаа хуссан Гитлер байна

2  |  1
Irgen(192.82.67.219) 2020 оны 11 сарын 04

Muuxai xartstai xun bnaa nudend xuiten.

1  |  0
Зочин(192.82.73.93) 2020 оны 11 сарын 06

Бүхэл бүтэн улсын их хурлаар дон королино тохуурхаад дахин дахин оруулж даам гарсан гэдгээ харуулж байгаа юм биздээ .... ккк ... нөгөө нэг их монгол ялдаг монголыг ялуулдаг дон королино ингэж л дохуурхаж доромжилж сууна ..монгол ялжээ ...ЭЗЭН ДОН КОРОЛИНО ТҮМ НАСЛАГ ..... ДААНЧ ТҮҮХЭНД ээбий та хоёр хамгийн шившигийн адгын хаан болж үлдэх хувь заяатай байж .... ханаж цадахгүй их шунал тачаал аа гэж

2  |  0
Зочин(192.82.73.93) 2020 оны 11 сарын 08

Харах царайны бөгс долоогч ац байна .... үсээ будаад дээд уруул дээрээ жаахан сахал тавьчихвал жинхэнэ Л.Болдын гөлөг байна ..ккк Л.Болд н Жэнкогын зарц харцаар н хөдлөгч амьгүй зонбий ... ийм л юм байна лээ

1  |  1
зочин (192.82.77.181) 2020 оны 11 сарын 04

шүүхийн ерөнхий зөвлөл одоо болиоч дээ ичмээр юмаа Цогт шүүгч байхад л болоо юм биш үү хэтэрхий улайрч улам их хардлага төрүүлж байна шүү

3  |  0
Зочин(103.229.120.85) 2020 оны 11 сарын 04

Нуурс зоодог юм уу Бизнесээ хийгээч Дээд шуухийн шуугч хун ямар нэшэн бизнес хийдэггуй ондор мэргэжлийн хун байх естой Дээд шуухийнхэн хятадуудаас авилга авч Салхитын хэргээр шившиг болсоноо мартсан уу

4  |  0
Top