УИХ-ын өнөөдрийн /2020.11.05/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Яг одоо УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж эхэллээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.ЭНХБАЯР "Дэгийн өөрчлөлт бол их чухал. Өмнөх парламентад З.Энхболд УИХ-ын дарга байхдаа гишүүдийн хууль санаачлах эрхийг нь хязгаарладаг байсан юм билээ. З.Энхболд гэдэг нөхөр бол гишүүдийн хууль санаачлах эрхэд халдаж 67 хууль дарсан байгаа юм. Би нэг хуулийн төсөл өргөн бариад сар боллоо. Одоо хүртэл шийдэж өгөхгүй байна. Зарим гишүүний өргөн барьсан хууль өдөртөө шийдэгдчих юм, царай хараад байдаг юм уу" гэв.
Асуултад УИХ-ын дарга Г.ЗАНДАНШАТАР "УИХ-д өргөн баригдсан 100 гаруй хууль бий. Засгийн газраас өргөн мэдүүлсэн 15 хууль хүлээгдэж байна. Дарааллаараа л явна. Намрын чуулганаар 113 хуулийн төслийг хэлэлцэх боломжгүй" гэх хариултыг өглөө.
Сэтгэгдэл ( 3 )
Энэ гахай гарснаас хойш түүнтэй барьцаж элдэв амитад төрд үүрлэх боллоо. Чи нэг ширээнээсээ бууж зай болоод өгвөл яана даа?
Ж.Сүхбаатар гишүүн яг яана гээд байна вэ? Бөв бөөрөнхий гишүүн...\n
Баахан хууль хүлээгдэж байгаа гэх юм.Ард түмний амьдрал хэзээ дээшилж ,дарга нараа хэзээ тэнгэрээс буулгах бэ ?