З.Энхболд гишүүдийн хууль санаачлах ЭРХИЙГ ХЯЗГААРЛАДАГ байжээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 11 сарын 05

Ардчилсан намыг эрх барьж байхад З.Энхболд УИХ-ын даргаар ажиллаж байв. Тухайн үед З.Энхболд УИХ-ын гишүүдийн хууль санаачлах эрхэд халдсан талаар өнөөдөр /2020.11.05/ УИХ-ын гишүүн Б.Энхбаяр чуулганы нэгдсэн хуралдааны үеэр ярилаа. 

Түүний ярьж байгаагаар З.Энхболд УИХ-ын даргаар ажиллаж байх явцдаа гишүүдийн санаачилж, өргөн барьсан 67 хуулийн төслийг "хав дарж", хэлэлцэх асуудлыг жагсаалтад оруулж ирээгүй байна. Өөрөөр хэлбэл, тэрбээр УИХ-ын гишүүдийн хууль санаачлах эрхийг хязгаарладаг байсан аж. 

Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Өмнөх парламентад З.Энхболд УИХ-ын дарга байхдаа гишүүдийн хууль санаачлах эрхийг нь хязгаарладаг байсан юм билээ. З.Энхболд гэдэг нөхөр бол гишүүдийн хууль санаачлах эрхэд халдаж 67 хууль дарсан байгаа юм" хэмээн ярилаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(213.100.207.72) 2020 оны 11 сарын 05

tegj l taarna daa. 2 yzyyrtei zuu.hutgan uimuulegch,hor nairuulagch.

0  |  0
Top