LIVE: Чуулганаар ХЭҮК-ын гишүүдийг томилгоог хэлэлцэж эхэллээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 11 сарын 06

УИХ-ын чуулганы баасан гарагийн (2020.11.06) хуралдаан эхэллээ.

Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Шүүхийн тухай хуулиудын хэлэлцэх эсэхийг хэлэлцэхээс гадна ХЭҮК-ын гишүүдийг томилох тухай, Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулах тухай асуудлыг хэлэлцэж байна. Шинэчлэн батлагдсан Хүний эрхийн үндсэний комиссын тухай хуулийн дагуу УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос сонгон шалгаруулалт, томилгооны сонсгол зохион байгуулсны үндсэн дээр Х.Мөнхзул, Б.Энхболд, Г.Нарантуяа, Ж.Хунан, Д.Сүнжид нарын таван хүнийг ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшүүлээд буй. 

ШУУД ДАМЖУУЛЖ БАЙНА
 


ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ДАРААЛАЛ

 

  • Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/,
     
  • Шүүгчийн эрх зүйн байдал, сахилга, хариуцлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/,
     
  • Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/,
     
  • Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнээр томилох тухай асуудал,
     
  • Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулах тухай асуудал.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top