Туркийн газар хөдлөлт: Амиа алдагсдын тоо 115 болжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 09

Туркт газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгдэж, 115-д хүрчээ. Гэмтэж бэртсэн 1000 гаруй хүнээс 23 нь эмнэлэгт эмчлэгдэж байгаа юм.

Измирт газар хөдлөлтөөр нурсан барилгуудыг барихад оролцсон хүмүүсээс долоог нь баривчлаад байгаа билээ.

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган нурангин дороос сүүлчийн хүнийг гаргаж авах хүртэл аврах, эрж хайх ажлыг үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдсэн юм.

Туркт 6700 гаруй хүн газар хөдлөлтийн улмаас түр хоргодох байранд өдөр хоногийг өнгөрүүлж байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top