ОХУ буцалтгүй тусламжаар ЯВУУЛЫН ЛАБОРАТОРИ хандивлалаа

2020 оны 11 сарын 10

Зоонозын өвчин судлалын үндэсний төв ОХУ-ын Засгийн газрын санхүүжилтээр “Хилийн бүсийн халдварын эрсдэлийг бууруулах хөтөлбөр”-ийг Монгол улсад 2017 оноос эхлэн хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд ОХУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар нийлүүлэгдэж буй чиргүүлтэй КАМАЗ автомашинд суурилсан бүрэн тоноглогдсон явуулын авто лабораторийг хүлээн авах үйл ажиллагаа Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хилийн боомт дээр боллоо.

Тус авто лабораторийг ЭМ-ийн сайд С.Мөнхсайхан, ЗТХ-ийн сайд Л.Халтар ЗӨСҮТ-ийн ерөнхий захирал Н.Цогбадрах тэргүүтэй баг бүрэлдэхүүн халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан хүлээн авлаа.


Иж бүрэн тоноглогдсон явуулын авто лаборатори нь 932,000,000 сая төгрөгний үнэ бүхий 23 нэр төрлийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд нян судлал, ийлдэс судлал, молекул биологи, биологийн шинжилгээ оношилгоог хээрийн нөхцөлд хийх хүчин чадалтай юм. Уг авто лаборатори нь зоонозын халдварт өвчнүүдийн болон дэлхий дахинд цартахал болоод буй (COVID-19) халдварын лабораторийн оношилгоог газар дээр нь гүйцэтгэх, шуурхай хариу арга хэмжээг цаг алдалгүй зохион байгуулахад чухал үүрэг гүйцэтгэх юм.

Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулахад халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан хамтран ажиллаж, дэмжлэг туслалцаа үзүүлсэн Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газар, Сэлэнгэ аймгийн ЗӨСТ, Сэлэнгэ аймгийн Онцгой комисс, Алтанбулаг дахь гааль, Хилийн мэргэжлийн хяналтын байгууллагын хамт олонд талархсанаа илэрхийлж байна.

Мөн лабораторийг нийлүүлсэн ОХУ-ын ЗГ, арга хэмжээг зохион байгуулсан Эрхүү хот дахь тарваган тахал судлалын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, доктор, профессор С.В. Балахонов болон түүний багт гүн талархал илэрхийлье.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Заагч(202.179.31.251) 2020 оны 11 сарын 10

Оросууд дандаа л тусалдаг өмхий вирус хужаа Монголыг цөлмөж хоослох бодлоготой тэдэнд ашиг Монголын нутаг чухал өмхий хужаагаас болгоомжил.

0  |  0
Top