УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 07 тоот тогтоолоор “Мах бэлтгэл, махны үйлдвэрлэл болон махны экспортын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан.
Уг Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд, ажлын хэсгийн гишүүн Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт шалгалтын хэлтсийн холбогдох албан тушаалтнууд Улаанбаатар хот орчимд мал төхөөрөх, мах боловсруулах, махны үйлдвэрлэл эрхэлдэг “Ихэр шарангад” ХХК, “Цан сэн тиан ий” ХХК, “Сайла фүүд Монголиа” ХХК, “Дун юань ХАА” ХХК, “Мах импекс” ХК зэрэг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай биечлэн танилцаж, тулгамдаж байгаа асуудлыг нь сонсож, санал солилцлоо.
Сэтгэгдэл ( 0 )