УИХ-ын өнөөдрийн /2020.11.13/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Монгол Улс дотооддоо коронавирусний халдвар алдаж, хатуу хөл хорио тогтоогоод байгаатай холбогдуулан УИХ-ын гишүүд гэрээсээ онлайнаар холбогдож, чуулганы хуралдаандаа оролцож байгаа юм.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлж байна.
Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Ганбат "Өнөөдрийн чуулганы хуралдаан их онцлогтой болж байна. Монгол Улсын парламент өмнө нь ингэж цахимаар хуралдаж байгаагүй. Нөхцөл байдал хүндэрч, улс орон даяар хөл хорио тогтоогоод байна. Цар тахал дотооддоо халдварлаад явчихлаа. Би АН болон өөрийнхөө байр суурийг давхар илэрхийлж байна. Монгол Улсын 2021 оны төсөвт АН байр сууриа тодорхой илэрхийлсэн. Цар тахлын үеийн төсвийн бид ярилцлах шаардлагатай болж байх шиг байна. Төсвөө хуулийн хугацаанд батлах ёстой. Одоо санал асуулга, үг хэлэх зүйлээ надаар таслачихвал яасан юм бэ. Үргэлжлүүлээд онцгой байдал, нөхцөл байдалтай уялдуулж ярилцаад явбал ямар вэ. Улс эх орныхоо эрх ашгийг бодсон зүйлээ яаралтай ярих хэрэгтэй байна" гэх горимын саналыг гаргалаа.
Хариуд нь УИХ-ын дарга Г.Занданшатар "Зөвхөн байнгын хорооны танилцуулгатай холбоотой л асуулт асууна шүү. Гэхдээ горимын саналыг хүлээн авч, Монгол Улсын 2021 оны төсвийг хялбаршуулсан журмаар шийдэж болно гэж заасан байдаг" гэв.
УИХ-ын гишүүн Д.Ганбатын горимын саналаар санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжлээ. Тиймээс Монгол Улсын 2021 оны төсвийг хялбаршуулсан журмаар хэлэлцэн батлахаар боллоо.
ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ЭНДЭЭС ҮЗНЭ ҮҮ!
Сэтгэгдэл ( 0 )