Ч.Хүрэлбаатар: Халдварыг дотроо алдсан нь эдийн засагт бүх тал дээр нөлөө үзүүлнэ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 11 сарын 13

УИХ-ын өнөөдрийн /2020.11.13/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Монгол Улс дотооддоо коронавирусний халдвар алдаж, хатуу хөл хорио тогтоогоод байгаатай холбогдуулан УИХ-ын гишүүд гэрээсээ онлайнаар холбогдож, чуулганы хуралдаандаа оролцож байгаа юм. 

Хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Малын тоо толгойн албан татварын тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай, Малын генетик нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд -ийн эцсийн хэлэлцүүлгийг хялбаршуулсан журмаар хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлж байна. 

Энэ үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Цар тахлын халдвар дотооддоо тархвал эдийн засагт бүх тал дээр нөлөө үзүүлэх нь ойлгомжтой. Удахгүй ямар хэмжээнд яаж нөлөөлөх нь тодорхой болчих байх гэж бодож байна. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн мөнгийг энэ цаг үед нэмж өгөх эсэх нь эргэлзээтэй. Тиймээс тухайн цаг үеэс шалтгаалж өөр арга хэмжээ аваад явах болно" гэж ярилаа. 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Z(202.9.46.0) 2020 оны 11 сарын 14

ОГЦОР ОГЦОР ОГЦОР

1  |  0
Огцор(64.119.19.110) 2020 оны 11 сарын 14

Маш муу, чадваргүй Сангийн сайдтай байгаагийн гор нь ингэж эдийн засагт бүх талаар нөлөөлж байгаа юм.

1  |  0
Төр(202.179.25.144) 2020 оны 11 сарын 14

Төрийн албад дээр доргүй хариуцлага сахилга бат, хяналт шалгалт сул байсны балгаар нийгэмд халдвар тээгч биетүүд гарч ирсээр байна.

2  |  0
зочин(202.126.90.68) 2020 оны 11 сарын 14

өчнөөн өр зээл авсан, гэтэл бэлтгэл муу байнаа

1  |  0
Зочин(66.181.184.224) 2020 оны 11 сарын 14

БИД АЛДСАН БИШ ТӨР ЗАСАГ НЬ ХЯНАЖ БАЙХ НЬ ЯАСАН ЮМ БЭ?

3  |  1
Top