УИХ-ын өнөөдрийн /2020.11.13/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Монгол Улс дотооддоо коронавирусний халдвар алдаж, хатуу хөл хорио тогтоогоод байгаатай холбогдуулан УИХ-ын гишүүд гэрээсээ онлайнаар холбогдож, чуулганы хуралдаандаа оролцож байгаа юм.
Хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Малын тоо толгойн албан татварын тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай, Малын генетик нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд -ийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн олонхийн саналаар баталлаа.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлсэн. Үүнээс өмнө УИХ дахь АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Ганбат "Өнөөдрийн чуулганы хуралдаан их онцлогтой болж байна. Монгол Улсын парламент өмнө нь ингэж цахимаар хуралдаж байгаагүй. Нөхцөл байдал хүндэрч, улс орон даяар хөл хорио тогтоогоод байна. Цар тахал дотооддоо халдварлаад явчихлаа. Би АН болон өөрийнхөө байр суурийг давхар илэрхийлж байна. Монгол Улсын 2021 оны төсөвт АН байр сууриа тодорхой илэрхийлсэн. Цар тахлын үеийн төсвийн бид ярилцлах шаардлагатай болж байх шиг байна. Төсвөө хуулийн хугацаанд батлах ёстой. Одоо санал асуулга, үг хэлэх зүйлээ надаар таслачихвал яасан юм бэ. Үргэлжлүүлээд онцгой байдал, нөхцөл байдалтай уялдуулж ярилцаад явбал ямар вэ. Улс эх орныхоо эрх ашгийг бодсон зүйлээ яаралтай ярих хэрэгтэй байна" гэх горимын саналыг гаргасан юм.
Харин УИХ-ын дарга Г.Занданшатар "Зөвхөн байнгын хорооны танилцуулгатай холбоотой л асуулт асууна шүү. Гэхдээ горимын саналыг хүлээн авч, Монгол Улсын 2021 оны төсвийг хялбаршуулсан журмаар шийдэж болно гэж заасан байдаг" гэж хэлснээр УИХ-ын гишүүн Д.Ганбатын горимын саналаар санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжсэн. Улмаар Монгол Улсын 2021 оны төсвийг хялбаршуулсан журмаар хэлэлцэн батлахаар болсон юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Монгол Улсын 2021 оны төсөв бол Ерөнхийлөгчийн сонгуульд зориулсан төсөв болсон. Нийт 149 төсөл, хөтөлбөрийг царцааж, 405 тэрбум төгрөг гаргаж ирээд Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд оруулах саналыг минь унагасан. Энэ төсөв бол Ерөнхийлөгчийн сонгуульд зориулсан. Тун удахгүй тодотголоо оруулж ирж ард иргэдийн нийгмийн асуудал, эрүүл мэндийг нэн яаралтай шийдэх хэрэгтэй байна" гэж саналаа хэллээ.
УИХ-ын гишүүн Ц.Туваан "Б.Пүрэвдорж гишүүнтэй санал нэг байна. Төсвийн тодотголыг заавал хийх хэрэгтэй. Вакцины худалдан авалтыг хэдэн ам.доллар гэж харж байна. Ямар мөнгө төсөвлөв" гэх асуултыг тавилаа.
Үүнд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Цар тахлын вакцинд 50.6 сая ам.долларын зээлийг авах саналаа Дэлхийн банканд хүргүүлсэн. Гурав хоногийн дараа Дэлхийн банкны зөвлөлийн хурлаар зээл батлагдана. Нийт хүн амын 60 хувьд нь вакцин хийнэ гэж тооцож захиалга өгч байна. Удахгүй УИХ-аар хэлэлцэж, батлуулна. Засгийн газар вакцины асуудалд тасралтгүй ажиллаж байна" гэдэг хариултыг өгсөн билээ.
Түүнчлэн тэрбээр "Цар тахлын халдвар дотооддоо тархвал эдийн засагт бүх тал дээр нөлөө үзүүлэх нь ойлгомжтой. Удахгүй ямар хэмжээнд яаж нөлөөлөх нь тодорхой болчих байх гэж бодож байна. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн мөнгийг энэ цаг үед нэмж өгөх эсэх нь эргэлзээтэй. Тиймээс тухайн цаг үеэс шалтгаалж өөр арга хэмжээ аваад явах болно" гэж ярьсан юм.
Сэтгэгдэл ( 3 )
Сайн байцгаана уу хатагтай нар аа\nНамайг Мме Мариане ДУМОУЛИН гэдэг, би санхүүгийн чиглэлээр мэргэшсэн, томоохон санхүүгийн байгууллагыг төлөөлдөг.\nТанд зээл хэрэгтэй юу? Хэрэв хариулт нь тийм бол\nЗээлийг буцааж өгөх боломжтой бүх хүмүүст санал болгож байна.\nБид 5,000-5,000,000 еврогийн хооронд санал болгож байна\nМанай зээлийн хүү жилд 2% байдаг.\nБид танд тодорхой чиглэлээр туслах болно.\n* Хувийн зээл\n* Хөрөнгө оруулалтын зээл\n* Авто зээл\n* Моргежийн зээл\n* Бусад чиглэлүүд .....\nБидэнтэй имэйлээр холбогдоорой: marianedumoulin20@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 43 26 19
Сайн байцгаана уу хатагтай нар аа\nНамайг Мме Мариане ДУМОУЛИН гэдэг, би санхүүгийн чиглэлээр мэргэшсэн, томоохон санхүүгийн байгууллагыг төлөөлдөг.\nТанд зээл хэрэгтэй юу? Хэрэв хариулт нь тийм бол\nЗээлийг буцааж өгөх боломжтой бүх хүмүүст санал болгож байна.\nБид 5,000-5,000,000 еврогийн хооронд санал болгож байна\nМанай зээлийн хүү жилд 2% байдаг.\nБид танд тодорхой чиглэлээр туслах болно.\n* Хувийн зээл\n* Хөрөнгө оруулалтын зээл\n* Авто зээл\n* Моргежийн зээл\n* Бусад чиглэлүүд .....\nБидэнтэй имэйлээр холбогдоорой: marianedumoulin20@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 43 26 19
Сүүлийн 2020 2021 оны төсвийн алдагдал 6.9 ихнаядын алдагдал буюу Монгол улсыг Хүрэлсүх Хүрнлбаатар нар тадий хэмжээний өрөнд орууллаа