УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж, гишүүд цар тахлын нөхцөл байдлын талаарх УОК-ын мэдээлэлтэй танилцаж байна.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн "Өнөөдрийн байдлаар ЕБС-ын дотуур байранд 772 хүүхэд, улсын хэмжээнд 71 их, дээд сургуулийн 12 мянга гаруй оюутан дотуур байранд байрлаж байна. Дотуур байранд байгаа хүүхдүүдийн хүнс, ариутгал халдваргүйтгэлтэй холбоотой асуудлыг Сангийн яамтай хамтран зохион байгуулж байна.
ЕБС-ийн нэгдүгээр улирлын амралт арванхоёрдугаар сарын 18-наас, их, дээд сургуулийн амралт нэгдүгээр сарын 5-наас эхлүүлэхээр төлөвлөж байсан. Гэхдээ бид дараагийн долоо хоногийн УОК-ын хуралдаанд сурагч, оюутнуудын улирлын амралтыг наашлуулж, онлайн, теле хичээл оруулах асуудлыг танилцуулах гэж байна.
Өөрөөр хэлбэл, ЕБС-ийн хичлээлийг 2021 оны хоёругаар сарын 1, их, дээд сургуулийг 2020 оны хоёрдугаар сарын 15-наас эхлүүлэх асуудлыг холбогдох байгууллагуудад танилцуулна "гэв.
Мөн Шадар сайд Я.Содбаатар "Өчигдөр Говь-Алтай аймгийн АШУҮС-иас оюутнуудыг авахаар зарим аймгаас машин очсон байсан. Онцгой нөхцөлд Анагаахын төгсөх курсийн оюутнаас эхлээд ажиллуулах шаардлагатай байдаг тул анагаахын оюутнуудыг хөдөлгөхгүй" гэж мэдэгдлээ.
Сэтгэгдэл ( 0 )