Францад цар тахлын улмаас иргэдийн сэтгэцийн эрүүл мэнд муудсан гэв

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 20

Францын Эрүүл мэндийн сайд Оливье Веран цар тахал францчуудын сэтгэцийн эрүүл мэндэд хүчтэй нөлөө үзүүлсэн гэж мэдэгдлээ.

Францын иргэдийн сэтгэцийн эрүүл мэндийн байдал цар тахлын үед муудсан байна. Эрүүл мэндийн сайдынх нь мэдээлснээр есдүгээр сарын сүүлчээс хойш францчуудын эрүүл мэндийн байдал мэдэгдэхүйц мууджээ. Депрессийн байдалд орсон хүмүүсийн тоо ихээр нэмэгдсэн байна. Энэ нь нийгмийн бүх давхаргыг хамарч байгаа аж.

Хамгийн муу нь 18-24 насны хүмүүс болон өмнө нь сэтгэцийн асуудалтай байсан хүмүүсийн сэтгэлзүйн байдалд өөрчлөлт орсон гэжээ.

ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус коронавирусний цар тахал олон сая хүний сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлсөн гэж мэдэгдсэн билээ.

 

Top