КОВИД 19 | Өмнөд Солонгост хоногт 363 хүн өвчилжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 20

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусээр халдварласан тохиолдол хоногт 363-аар нэмэгджээ.  Нийт халдварын тохиолдлын тоо 30017 болсон байна.

Тус улсад шинээр илэрсэн 363 тохиолдлын 43 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн орж ирсэн бол эдгэрсэн иргэдийн тоо 26263 болжээ. Хоногт 165 хүн эдгэрсэн байна. Харин нас баралт хоногт гурав бүртгэгдэж, нийт 501 болжээ.

Тусгаарлалтад одоогоор 3253 хүн байгаа гэнэ.

 

Top