КОВИД 19 | Энэтхэгт халдварын тоо 9 сая давлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 20

Энэтхэгт коронавирусний халдвараар өвчлөгсдийн тоо хоногт 45882-оор нэмэгдэж, нийт тохиолдлын тоо 9 004 365 болжээ.

Энэ талаар тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлээд “Нас барсан хүний тоо 132 мянга давсан” гэлээ.

Энэтхэгийн компаниуд Оросоос коронавирусний эсрэг вакцин авахаар гэрээ байгуулжээ. ОХУ “Спутник V” вакциндаа Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвшөөрөл авахаар холбогдох баримт бичгийг хүргүүлсэн байна. Тус улс судалгаанд хамрагдсан хүмүүсийн дата мэдээлэл, вакцины үр дүн, сөрөг нөлөө зэргийг багтаасан нэгдсэн тайлан болон хэзээнээс хөгжүүлж эхэлсэн талаар дэлгэрэнгүй тайлан мэдээллийг Женевт хүргүүлжээ.

Дэлхий дахинд 55 сая гаруй хүн коронавирусний халдвараар өвчилж, 1 338 100 хүн нас бараад байна. 

 

Top