КОВИД 19 | Вирус мутацид орсноор аюултай болохгүй

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 20

Москва хотын дарга Сергей Собянин цар тахлыг ялахад ойрхон байгаа талаар мэдэгджээ. Тэрбээр одоо “Москвагийн эмнэлгүүдэд орчин үеийн оношилгооны хэрэгслүүдийн хангамж хамгийн чухал болоод байна” гэсэн байна.

Цар тахлыг удахгүй ялж, хүмүүс гэрийнхээ ойролцоо шинжилгээ өгч, эмч дээр очиход тав тухтай байх орчин бүрдэнэ гэж Москва хотын дарга үзэж байна.

Хойд хөршийн мэргэжилтнүүдийн дүгнэснээр коронавирусний мутац нь уг вирусийг илүү аюултай болгохгүй гэнэ.

Москвад хөл хорионы хатуу дэглэм хэрэгжиж байгаа юм. Хойд хөршийн нийслэл хотод хоногт 5836 хүн эдгэрсэн бол ОХУ даяар хоногт 24 мянга гаруй хүн эдгэрчээ. Орост нийт эдгэрсэн хүмүүсийн тоо 394 мянга болсон байна.

Оросын мэргэжилтнүүд мөн коронавирусний халдвар нь ханиад томууны вируснуудтай адил шинжтэй гэсэн билээ.

 

Top