КОВИД-19 I АНУ-д сарын дараа вакцин бэлэн болно

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 22

АНУ-ын “BioNTech”, “Pfizer” компаниуд коронавирусний вакцинаа бүртгүүлэх хүсэлтээ өгчээ. Америкийн эмийн үйлдвэрийн эдгээр томоохон компаниудын гаргаж авсан коронавирусний вакциныг яаралтай хэрэглэх зөвшөөрөл авах хүсэлтийг АНУ-ын Хүнсний бүтээгдэхүүн, эмийн чанарт хяналт тавих газарт (FDA) гаргасан байна.

Америкийн иргэд вакцины эхний тунг сарын дараа авч магадгүй гэнэ. 

“BioNTech” болон “Pfizer” компани Австрали, Канад зэрэг Европын орнуудад, Япон, Их Британид урьдчилсан хүсэлтээ өгсөн бөгөөд бусад орнуудад удахгүй гаргахаар төлөвлөж байгаа аж.

“Pfizer”, “BioNTech” компаниудын гаргаж авсан вакцин коронавирусний халдвараас 95 хувийн үр дүнтэй хамгаалж байгааг эмнэлзүйн туршилтуудын мэдээлэлд хийсэн эцсийн дүн шинжилгээ харуулсан юм. 

Top