КОВИД 19 | Хойд хөршид дотуур байранд 22 хүүхэд халдвар авчээ

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 22

Хойд хөрш ОХУ-ын Пермийн хязгаарын Кизел хотод хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн дотуур байранд 22 хүүхэд коронавирусний халдвараар өвчилжээ. Энэ талаар бүс нутгийн Эрүүл мэндийн газраас мэдээлээд “Дотуур байрны бүх ажилчдыг шинжилгээнд хамруулсан. Халдвар авсан хүүхдүүдийн ойрын хавьтлууд нь 53 хүүхэд байгаа” гэсэн байна.

Оросын Пермийн их сургуулийн оюутнууд болон багш нараас өмнө нь коронавирусний халдвар илэрсэн билээ.

Хойд хөршид хоногт 24581 хүн коронавирусний халдвараар өвчилж, 401 хүн нас баржээ. Орост нийт халдварын тоо 2 089 329 болсон байна. Тус улсад сүүлийн хэдэн хоногийн турш 24 цагийн дотор 24 мянга гаруй хүн өвчилж байгаа юм.

 

Top