КОВИД 19 | Орост хоногт 25173 тохиолдол бүртгэгджээ

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 24

Хойд хөрш ОХУ-д хоногт 25173 хүн коронавирусний халдвараар өвчилжээ. Нийт халдварын тоо 2.1 сая давсан бол нас баралт 24 цагийн дотор 361-ээр нэмэгдэж, нийт 36 мянга давсан байна.

Нас баралтын 76 нь нийслэл Москва хотод бүртгэгджээ. Москвад нийт 8455 хүн нас барсан талаар хотын мэр Сергей Собянин мэдэгдээд халдвартай өвчтөнүүдэд зориулсан нөөц ор бэлтгэж байгаагаа мөн хэлжээ.

Дэлхий дахинд нийт 59.1 сая хүн коронавирусний халдвараар өвчилж, 1.4 сая хүн нас бараад байна. Тэгвэл нийт 37.8 сая хүн эдгэрчээ.  

 

Top