КОВИД 19 | БНСУ-д халдварын тоо 349-өөр нэмэгдлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 24

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол хоногт 349-өөр нэмэгдэж, нийт халдварын тоо 31353 болжээ. Шинээр илэрсэн 349 тохиолдлын 29 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн байна.

Өмнөд Солонгост нийт 26722 хүн эдгэрсэн бол 510 хүн нас барсан байна. Одоогийн байдлаар 2 946 399 иргэнийг шинжилгээнд хамруулснаас 2 857 277 иргэний хариу сөрөг гарч, 57769 иргэний хариу хүлээгдэж байгаа аж. Тусгаарлалтад 4121 хүн байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас коронавирусний цар тахлын гурав дахь давлагаа ирэх оны эхээр гарч болзошгүй гэж мэдэгджээ. Уг давлагаа эхлээд Европыг нөмрөх бол Зүүн Азийн улс орнуудын хувьд эрх баригчид, хүн амын хооронд тогтсон тодорхой харилцаа холбооны ачаар цар тахлын нөхцөл байдал харьцангуй дээр байна гэжээ.

 

 

Top