Хакасын тэргүүн коронавирусний халдвараар нас баржээ

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 24

ОХУ-ын Бүгд Найрамдах Хакас улсын тэргүүн Виктор Зимин коронавирусний халдвараар нас барсан байна. 58 настай Виктор Зимин коронавирусний халдвар авсны улмаас уушгины хатгалгаа болж нас баржээ.

Түүнийг маргааш Красноярскийн хязгаарт оршуулна гэж Хакасын Аскизийн тэргүүн Абрек Челтыгмашев мэдэгдсэн байна.

Үүний өмнө Уфагийн мэр Ульфат Мустафин коронавирусний халдварын улмаас 62 насандаа таалал төгссөн юм.

Тэгвэл ДЭМБ-аас европчууд нэг дэх давлагааг хяналтдаа авч чадсан ч хоёр дахь давлагааг урьдчилан сэргийлж чадаагүй гэж мэдэгджээ. Европын орнууд зуны саруудад шаардлагатай дэд бүтцийг бий болгох боломжоо алдсан аж. Хэрвээ энэ удаад шаардлагатай дэд бүтцийг бий болгохгүй бол ирэх оны эхээр тэднийг гурав дахь давлагаа нөмрөх болно гэжээ.

 

Top