Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих УИХ-ын Түр хороо хуралдаж байна. Хуралдаанаас дөнгөж сая УИХ-ын тогтоол гаргуулахаар боллоо.
Тогтоолыг УИХ-ын Түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр уншиж танилцууллаа. Тэрхүү тогтоолд цар тахлын хүрээнд иргэд аж ахуйн нэгжээс авсан хандив тусламжийн мөнгөний зарцуулалтыг УИХ-д тайлагнахыг үүрэгдлээ.
Түүнчлэн түлш, шатахуун, мах, гурилын үнийг хөөрөгдүүлэхгүй байх төлөвлөгөө боловсруулахаас гадна цахим орчин дахь мэдээллийн аюулгүй байдлыг хангах, бусдыг уриалсан турхирсан мэдээлэлд хяналт тавих, хөдөө орон нутгийн иргэдийг халдварын шинжилгээнд хамруулах ажлыг ойрын хугацаанд зохион байгуулахыг Улсын Онцгой комисс болон Ерөнхий сайдад үүрэг болгожээ.
Сэтгэгдэл ( 4 )
Haana avaad bga uom hudlaa yriad 119 chin programmiin shinechlel hiisen eersdee yri gj bn\nDansaa Hudlaa yriad bn
Hodoo oron nutgaas ireed hotod horigdson irged haana ochij shinjilgee ogoh we todorhoi hayg bhgvi bn
Haniad ileheer hugatsaand horiglooch te?1 honogiin umnu ch bolson gertei harinaar bna aa
Зөв ! Сэжиглээд байвал орон нутаг нь тусгаарлана биз !!!