Л.Энх-Амгалан: Өнөөдөр 300 гаруй сум удирдлагагүй байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 11 сарын 24

Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих УИХ-ын Түр хороо өнөөдөр /2020.11.24/ хуралдаж байна. Хуралдаанаас дөнгөж сая УИХ-ын тогтоол гаргуулахаар боллоо. Тогтоолыг УИХ-ын Түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр уншиж танилцууллаа. Тэрхүү тогтоолд цар тахлын хүрээнд иргэд аж ахуйн нэгжээс авсан хандив тусламжийн мөнгөний зарцуулалтыг УИХ-д тайлагнахыг үүрэгдлээ. 

Түүнчлэн түлш, шатахуун, мах, гурилын үнийг хөөрөгдүүлэхгүй байх төлөвлөгөө боловсруулахаас гадна цахим орчин дахь мэдээллийн аюулгүй байдлыг хангах, бусдыг уриалсан турхирсан мэдээлэлд хяналт тавих, хөдөө орон нутгийн иргэдийг халдварын шинжилгээнд хамруулах ажлыг ойрын хугацаанд зохион байгуулахыг Улсын Онцгой комисс болон Ерөнхий сайдад үүрэг болгожээ.

УИХ-ын тогтоолтой холбогдуулан Түр хорооны гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан "Сум аймаг орон нутгийг эзэнгүй болгож болохгүй. Орон нутгийн сонгуулийн үр дүнд байгуулагдах дарга нарыг нь томилох хэрэгтэй байна. Нэгэнт л Засгийн газарт үүрэг өгч байгаа болохоор үүнийг тогтоолдоо тусгаж өгөх хэрэгтэй байна. Өнөөдөр 300 гаруй сум эзэнгүй байна. Ямар нэгэн асуудал гарвал хэн хариуцах юм. Баян-Өлгийд гарч байгаа шинжилгээг Улаанбаатарт авч болохгүй шүү дээ. Үүнийг бүсчилж өгөх хэрэгтэй байна" хэмээн ярилаа. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
lol(66.181.180.221) 2020 оны 11 сарын 24

hujaa ni hujaagaa baria gej

0  |  0
Top