Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих УИХ-ын Түр хороо өнөөдөр /2020.11.24/ хуралдаж байна. Хуралдаанаас дөнгөж сая УИХ-ын тогтоол гаргуулахаар боллоо. Тогтоолыг УИХ-ын Түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр уншиж танилцууллаа. Тэрхүү тогтоолд цар тахлын хүрээнд иргэд аж ахуйн нэгжээс авсан хандив тусламжийн мөнгөний зарцуулалтыг УИХ-д тайлагнахыг үүрэгдлээ.
Түүнчлэн түлш, шатахуун, мах, гурилын үнийг хөөрөгдүүлэхгүй байх төлөвлөгөө боловсруулахаас гадна цахим орчин дахь мэдээллийн аюулгүй байдлыг хангах, бусдыг уриалсан турхирсан мэдээлэлд хяналт тавих, хөдөө орон нутгийн иргэдийг халдварын шинжилгээнд хамруулах ажлыг ойрын хугацаанд зохион байгуулахыг Улсын Онцгой комисс болон Ерөнхий сайдад үүрэг болгожээ.
УИХ-ын тогтоолтой холбогдуулан Түр хорооны гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан "Сум аймаг орон нутгийг эзэнгүй болгож болохгүй. Орон нутгийн сонгуулийн үр дүнд байгуулагдах дарга нарыг нь томилох хэрэгтэй байна. Нэгэнт л Засгийн газарт үүрэг өгч байгаа болохоор үүнийг тогтоолдоо тусгаж өгөх хэрэгтэй байна. Өнөөдөр 300 гаруй сум эзэнгүй байна. Ямар нэгэн асуудал гарвал хэн хариуцах юм. Баян-Өлгийд гарч байгаа шинжилгээг Улаанбаатарт авч болохгүй шүү дээ. Үүнийг бүсчилж өгөх хэрэгтэй байна" хэмээн ярилаа.
Харин УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг дээрх тогтоолоос цахим орчинд хяналт тавих гэдэг хэсгийг хасах саналыг гаргалаа. Тэрбээр "Тэртээ тэргүй иргэд өвчин зовлонтой байна. Дээр нь цахим орчинд хяналт тавьж дарамт үүсгэж яах гэсэн юм. Үүнийг чинь зарим нэг нөхөд нь далимдуулна шүү. Цагдаа, тагнуул нь иргэдийг шалгаж л байгаа шүү дээ. Тэдэнд ташуур өгөх хэрэг байна уу, шаардлагагүй" гэв. Улмаар санал хураалтад оролцсон гишүүдийн олонх Н.Алтанхуяг гишүүний саналыг дэмжлээ.
Түүнчлэн халдварын эсрэг вакцин оруулж ирэх асуудалд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Ч.Хүрэлбаатар сайд чинь 50 сая ам.доллараар вакцин авна гээд баахан ярьсан шүү дээ. Одоо ажлаа л хий. Засгийн хийж байгаа ажил руу битгий давхиж ороод бай. Бидэнд хийх ажил их байна шүү дээ. Засгийн газар ажлаа л хий. Хийгээд л явна биз дээ. Орж ирэхээр нь УИХ ярих хэрэгтэй. Яг үнэндээ вакцин ч сайн зүйл биш дээ. Их хэрүүл болно. Тиймээс Засгийн газарт нь хая. Тэд ажлаа хий" гэх байр суурийг илэрхийллээ.
Сэтгэгдэл ( 9 )
Ёстой зөв.Занданшатар даргаа наад хоосон яригч их мэдэгч нарынхаа амын барьж байгаач.энэ хүнд үед ард түмнийг хийрхэлд дуудахаа болиоч.одоо банкин дээр бөөн хэрүүл.санхүүгийн гол цөмөө нугаслаж авах юм яриад банкаар оролдохоо болио .хуулиа батал.өөрсдийхөө тойрогт хувиарласан мөнгө,зардал гэх250 сая төгрөгөө хэмнэж ард түмэндээ өгч яриад байгаа зээлийн хүүгээ бууруулаач.УИХ ингэлээ гээд ажил чинь зогсохгүй,дампуурахгүй харин улсад ашигтай
Алтанхуяг гишүүний зөв. Ярихаас хэтрэхгүй ийм засаг төрөөр яадаг байнх
Ерөнхий сайд байсан хүн шиг ярьж бна !! Ардуудын хоолойг боож яах гээв !!! Авахыг авч хаяхыг хаяад явна биз !!!
Heg ih um hiideg bplj haragdah geed bvr heleh umaa olj yadhiin.
Ene odoo ervvl mend shadar saig hvns huduu aj ahyai gesen hedhen jvnii ajil yy. Ta nar ard tvmnii elch gee biz dee. Odoo tegeed uy hiij giigvvlchiheed ed nar ry dairch davshlaad bgaan. Vnendee bysad gishvvd huruu nemehgvi bj zvgeer dyygvi bai. Ajlaa hiij baigaa hvmvvsiig bvv daramtal .
Ene gishvvd vnen ineedtei haragdah um\n Ene ydaa songolt mash byryy blaa. Haramsaj bma. Yaj 4 jil bolnooo
Nh hyrliin gishvvd setgvvlchid vv. Adilhan songogdson gishvvd baij negneesee ilvv haragdah gej bie bieniihee asiitiig davtan baitsaaj bgaan ilvv bna.ta nar uy hiij yamar huvi nemer oryylsan um.hyryy nemeeg i bj hyshyy nemj ajliin tsagiig n avch gai bolohoo boli. Ajliig n hiilge. Ta narch bas ajillah yostoi. Hen uy hiigeed bgaan
энэ Сарангэрэл гэж нэг сайданцар одоо болилдоо тэгхүү наад хамаатан садан ах дүү нараараа БОАЖЯам бузарлаад дууслаа \nнаад шуналчин хандаггүймуу.... Энхжаргалын Болормаа ТЗУГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч гэж нэг аймар хүүхнээр гар хөлөө хийгээд баахан хүмүүсийг /ЭНЭ хорио цээрийн хүнд нөхцөл нөгөө хүрэлсүх сайд чинь нэгч хүнийг халж солиж болохгүй гэж тушаал тогтоол нто гаргаад байсан санагдах юм /халж солиод явхым Бас Баахан төрийн албаны шалгалтанд унасан ТҮР орлонгууд авч байхым ямар ичдэггүйм бэ. Төрийн албанд түр орлон гүйцэтгэгч гэж албан тушаал байх ёсгүй шдээ
зөв шүү хийх ажилгүй юмнууд худлаа асуулт асуухас цаашгүй эсгийн хийхэд нохой нэмэргүй биз дээ