КОВИД 19 | ОХУ иргэдээ 2021 оноос вакцинжуулна

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 24

ОХУ-ын Шадар сайд Татьяна Голикова тус улсад коронавирусний эсрэг бүх нийтийн вакцинжуулалт 2021 оноос эхлэх гэж байгаа талаар мэдэгджээ.

Вакцинжуулалтад иргэд сайн дураараа хамрагдана гэж Голикова ярьсан байна.

Ирэх жил эхлэх вакцинжуулалтад Москвагийн төсвөөс 10 тэрбум рублийг зарцуулах аж.

ОХУ-ын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр  вакцин хийлгэснээс гурван долоо хоногийн дараа эсрэг бие үүсээгүй бол давтан хийх гэнэ.

Хойд хөршид коронавирусний эсрэг вакциныг эхний ээлжинд эмч, эмнэлгийн ажилтнууд болон эрсдэлт бүлгийн хүмүүст хийж байгаа гэх мэдээлэл бий.

 

Top