Цар тахлын үед татгалзах ёстой ЗУРШЛУУД

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 26

Цар тахлын үед эдгээр зуршлаас татгалзаарай.


Олон нийтийн газар нүүрээ бүү буд

Энэ дүрмийг чанд сахь. Ялангуяа нүдээ олон нийтийн газар будах нь салстаар дамжин вирус нүдэнд ороход хүргэнэ. Ямар ч тохиолдолд гараа нүдэндээ бүү хүргэ.

Гар утсаа нүүрний арьсандаа бүү хүргэ

Гар утас тань батга гарах шалтгаан болдог гэдгийг мэдэх үү? Үүнээс гадна утасны дэлгэцэнд олон бактер наалддаг. Олон нийтийн газраар явахад утсанд наалдсан бактер ямар ч аюулд хүргэж мэднэ. Иймээс цар тахлын үед чихэвч ашиглан ярих эсвэл гар утасныхаа дэлгэцийг спиртлэг шингэнээр ариутгах нь чухал юм.

Гоо сайхны бүтээгдэхүүн худалдаж авахдаа анхааралтай бай

Гоо сайхны барааг өөрт тань тохирох эсэхийг тестерээс нь үзэж сонгох нь зөв ч цар тахлын үед үүнийг бүү хий. Сормуусны будаг, уруулын будаг зэргийг тестлэх нь энгийн үед ч аюултай. Цар тахлын үед бол гоо сайхны бүхий л хэрэгсэл, бүтээгдэхүүний тестер аюултай гэдгийг сана.

Уруулын бальзамыг гараараа бүү түрх

Гараараа авч түрхэх зориулалттай уруулын бальзам, будаг зэргээ хэрэглэхээ зогсоо.

 

 

Top