Хойд Солонгосын гимнастикч 3 метр хашааг давж зугтжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 26

Энэ сарын эхээр Хойд Солонгосоос Өмнөд Солонгост зугтан гарсан дүрвэгч хилийн 3 метр өндөр торон хашааг харайн давсан нь тогтоогджээ. Түүнийг хил давснаас нь хойш 14 цагийн дараа Канвондо мужийн хилийн ойролцоох бүсэд явж байхад нь хилчид илрүүлсэн юм.

The Korea Herald-д бичсэнээр тус дүрвэгч өөрийгөө  гимнастикийн тамирчин гэж танилцуулсан байна. Түүнийг ганцаараа өргөст хашааг давсан гэдэгт итгээгүй БНСУ-ын хилийн албаныхан хоёр удаа хашааг давуулж үзсэн ч тамирчин залуу ажрахгүй харайж байсан ажээ. Зарим эх сурвалжид бичсэнээр тэр төмөр саваа ашигласан байна.

Хилчид 20 настай дүрвэгч хөнгөхөн жинтэй, спортын тамирчин тул хашааг давж чадсан гэдэгт итгэсэн ч яагаад өргөт хашааны дохиолол дуугараагүйг шалгаж эхэлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top