“Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээлийн материал хүлээн авах хугацаа сунгах тухай

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 27

МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, АРДЫН БАГШ, ГАВЬЯАТ ХУУЛЬЧ “Б.ЧИМИДИЙН НЭРЭМЖИТ ШАГНАЛ”-Д НЭР ДЭВШҮҮЛЭХ БҮТЭЭЛИЙН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА СУНГАХ ТУХАЙ

 

Монгол Улсын Засгийн газраас коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд 2020 оны 12 дугаар сарын 01-ний 06:00 цаг хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаа хязгаарлалтад орсон.

Иймд “Б.Чимидийн нэрэмжит шагнал”-ын 2021 оны шагналд нэр дэвшүүлэх бүтээлийн талаарх материалыг 2020 оны 11 дүгээр сарын 27 өдөр хүртэл хүлээн авах байсныг 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хүлээн авахаар сунгаж байгааг мэдэгдье.

    Холбоо барих утас: 265152 /Хууль, эрх зүйн газар/

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top