Үндэсний аудитын газраас “Шилэн данс”-ны тухай хуулийн хэрэгжилтэд аудит хийжээ. Тус аудитад улсын төсвийн 32 төсвийн ерөнхийлөн захирагч, тэдгээрт хамаарах 266 байгууллага, аймаг нийслэлийн 22 төслийн ерөнхийлөн захирагч, тэдгээрт хамаарах 4087 байгууллага буюу нийт 4352 байгууллагыг түүвэрлэн шилэн дансны нэгдсэн системд байршуулсан мэдээллийг төсөв, санхүүгийн холбогдох баримт, нотлох зүйлстэй тулган шалгах горимыг хэрэгжүүлжээ.
Бусад 1458 байгууллага, аж ахуйн нэгжийн хувьд төсвийн ерөнхийлөн захирагчдаас ирүүлсэн дотоод хяналтын дүн мэдээ болон шилэн дансны нэгдсэн цахим хуудаст байршуулсан мэдээлэлд үндэслэн гүйцэтгэсэн байна.
Төсвийн ерөнхийлөн захирагч нарын Шилэн дансанд мэдээлэл байршуулсан хэрэгжилтийн хувь дараах байдалтай байгаа юм.
Төсвийн ерөнхийлөн захирагчдаас Монгол Улсын Ерөнхий сайдын Шилэн дансанд мэдээлэл байршуулсан хэрэгжилтийн хувь нь хамгийн бага буюу 81 хувь байна.
Сэтгэгдэл ( 1 )
Хэрэг эрхлэх газар гэж хэсэг хэнэггүй нөхдүүд бий