КОВИД 19 I Хятадад халдвартай 285 хүн байна

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 28

Коронавирусний халдварыг хяналтдаа бүрэн оруулсан Хятад улсад 24 цагийн хугацаанд 10 тохиолдол бүртгэгджээ. 

БНХАУ-ын Эрүүл мэндийн улсын хорооноос мэдээлснээр хоногт бүртгэгдсэн бүх тохиолдол гаднаас зөөвөрлөгдөж орж ирсэн байна. 

 Урд хөршид одоо коронавирусний халдвартай 285 хүн эмчлэгдэж байгаагийн наймынх нь биеийн байдал хүнд байгаа аж. 

ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесусийн мэдэгдсэнээр коронавирусний халдварын анхны тохиолдол юунаас үүдэлтэйг хайх ажил Хятадын Ухань хотоос эхлэх аж. 

Top