Жо Байдены хөл хугарчээ

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 30

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Жо Байденд томографын шинжилгээ хийхэд хөлөнд нь бага зэргийн хугарал илэрчээ.

Байдены хэвлэлийн албанаас мэдээлсээр тэрбээр хэдэн долоо хоногийн турш тусгай гуталтай явах аж.

Өмнө нь Жо Байден нохойтой тоглож байгаад баруун хөлөндөө гэмтэл авсан талаар мэдээлж байсан юм.

Жо Байден Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн даргаар Жен Псакиг томилохоор төлөвлөж байгаа талаар АНУ-ын Ерөнхийлөгчийн албан ёсны цахим хуудсанд мэдээлжээ.

Орос, Украины талаар дуулиантай мэдэгдэл хийдэг гэдгээрээ алдартай Жен Псаки нь АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обамагийн засаг захиргаанд Цагаан ордон, Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч байсан юм. Тэрбээр одоо Жо Байдены шилжилтийн багийн зөвлөхөөр ажиллаж байгаа аж.

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(139.5.216.250) 2020 оны 12 сарын 01

бид нарт энэ хүний хөл хугарна уу гар хугарна уу ямар хамаа бнаа үнэхнэр монголчууд сонин хүмүүс шүү

0  |  0
Иргэн(122.201.22.70) 2020 оны 11 сарын 30

Бага зэрэгийн хугарал гэж юу вэ.Гэмтээд цав гарсан юм бишүү . Мэдээгээ зөв бичээч. Бас сэтгэгдэл бичсэн зарим нэгэн бусдад тохиолдсон энэ мэт явдлаар таашаал авах хэрэг байгаа юм байхдаа.

0  |  0
m(64.119.23.110) 2020 оны 11 сарын 30

ene ovgon hugatsaagaa duusaj chadah bolov uu daa.nogoo enhtheg hariin erliiz ded eronhiilogch hvvhen l suuh bhdaa orond ni.

0  |  1
Зочин(202.9.46.1) 2020 оны 12 сарын 01

хууль бус ерөнхийлөгчийг бурхан шийтгэлээ дээ.

3  |  3
Top