Согтуудаа толгойг нь заазуурдаж гэмтээв

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 21

Сүүлийн үед ахуйн хүрээний архидалт ихэсч, согтуурсан үедээ маргалдаж, нэгнийгээ хутгалах, улмаар биед нь халдах тохиолдол цөөнгүй гарах болжээ. Өнгөрсөн бямба гарагт Баянзүрх дүүргийн есдүгээр хороонд бусдад заазуурдуулсан хэрэг гарсан байна. Хэргийг шалгахад тус хорооны иргэн 46 настай М, 42 настай Э нарыг 46 настай М-ийн хамтран амьдрагч 47 настай Э согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ толгойн тус газарт нь заазуурдаж гэмтээсэн байжээ.

Эх сурвалж: Нийслэл таймс сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top