КОВИД 19 I Энэтхэгт хоногт 443 хүн нас баржээ

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 30

Энэтхэгт хоногт 38772 хүн коронавирусний халдвараар өвчилжээ. Тус улсад COVID-19-ийн нийт халдварын тоо 9 431 691 болсон байна.

Тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр хоногт 443 хүн коронавирусний халдварын улмаас нас баржээ. 

Энэтхэгт бүртгэгдсэн зөөвөрлөгдсөн халдварын тоо 137139 болсон байна. 

Энэтхэг болон Бразил улс Оросоос коронавирусний эсрэг вакцин авахаар гэрээ байгуулсан талаар ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас мэдэгджээ.  

Дэлхий дахинд коронавирусний халдвараар нийт 62.7 сая хүн өвчилж, 1.4 сая хүн нас барсан байна. Тэгвэл 40.1 сая хүн эдгэрчээ. 

 

Top