Туркменистан улс цаас хэмнэх зорилгоор өдөр тутмын сонинуудыг сэдэв, төрлөөр нь нэгтгэх шийдвэр гаргажээ. Ер нь цаашдаа цаасан сониноос татгалзаж, төсвийн хэмнэлт хийх гэнэ.
Медиа-Туркмен"-д бичсэнээр “Эх орон”, “Сэргэн мандалт” гэсэн хоёр сонины редакцыг нийлүүлж, “Багш” сониныг “Туркмен хэл” сэтгүүлтэй нэгтгэн гаргахаар болсон байна. Мөн спорт, урлагийн сонинуудыг хааж, ганц сонин болгохоор төлөвлөжээ.
Ингэснээр Засгийн газар 123,7 тонн цаас хэмнэж чадах юм. Ирэх 2021 оноос өдөр тутмын хэвлэлүүдийг цахим хэлбэрт шилжүүлж, тэтгэврийн хөгшчүүлд л цаасан хэлбэрээр цөөн тоогоор очих гэнэ.
Сэтгэгдэл ( 3 )
манайхаас илүү ухаалаг бодлого явуулж байна манай төрийн өмчид байгууллагууд тэрбумаар хэвлэл захиалдаг бүздээ төрийн тэргүүн нь ухаалаг юм байна
Монголд цаас хэмнэж шийдвэр гаргах цаг болсон. Ялангуяа сонгуулий үеийн суратлчилгааны өнгөт хэвлэлүүд ямар ч ашиггүй айл бүрт хог болдог шүү дээ.
НЭГ ГАРААР БАЗДАГЫН МУУ ТАЛ ИХ БОЛОВЧ ЦӨӨН ТООНИЙ ИЙМ ТАЛ НЬ АВУУШТАЙ