Сонгинохайрхан дүүргийн иргэн Т гэгч дүүгийн хамт юуных нь тодорхойгүй махаар таташ хийж савлан дэлгүүрүүдэд нийлүүлдэг байсныг тус дүүргийн цагдаагийнхан илрүүлэн шалгаж байна. Дэлгүүрийн худалдагчид тэднээс мэргэжлийн хяналтын болон эрүүл ахуйн байцаагчийн дүгнэлтийг нь шаардахад "Таван эрдэнэ" ХХК-д үйлдвэрлэл явуулахыг зөвшөөрсөн тухай мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлт үзүүлдэг байжээ. Гэвч энэ бичгийг эгч, дүү хоёр гэртээ хуурамчаар үйлддэг байсан байна. Тэдний савласан махан таташнаас дээж авч МХЕГ-ын төв лабораторид шинжлүүлэхэд эрүүл ахуйн шаардлага хангахгүйг баталсан бөгөөд тэдний савлаж зарж байсан маханд хар тугалга зөвшөөрөгдөх хэмжээнээс хэд дахин их байснаас гадна гэдэсний өвчин үүсгэгч нян илэрчээ. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсээс эгч, дүү хоёрт эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд үйлдвэрлэл явуулсан, хуурамч бичиг баримт үйлдсэн гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
Эх сурвалж: Үндэсний шуудан сонин
Сэтгэгдэл ( 0 )