Францын Ерөнхийлөгч асан Жискар д'Эстен COVID-19-ийн халдвараар нас баржээ

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 03

Францын Ерөнхийлөгч асан Валери Жискар д'Эстен 95 насандаа таалал төгсжээ. “Europe 1” радиогийн мэдээлснээр экс Ерөнхийлөгч энэ сарын дунд үеэс зүрх судасны тасагт эмчлүүлж байсан аж.

Жискар д'Эстен 1974-1981 онд Францын Ерөнхийлөгч байсан юм.

“Ассошейтэд пресс” агентлагийн мэдээлснээр Жискар д'Эстений гэр бүлийнхэн түүнийг коронавирусний халдварын улмаас нас барсан гэж мэдээлсэн байна.

Францад коронавирусний халдварын нийт тохиолдлын тоо 2.2 сая давж, хоногт өвчлөл 14064-өөр нэмэгдсэн бол 310 хүн нас баржээ. Эдгэрсэн хүмүүсийн тоо 166 мянга болсон байна. Нийт нас баралт 53816 болжээ.

 

Top