Г.Занданшатар: Цар тахлыг далимдуулж хивэг, өвсний үнийг нэмж болохгүй

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 12 сарын 03

УИХ-ын өнөөдрийн /2020.12.03/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан юм.   

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ "Тэжээлийн үйлдвэрүүдийн хэрэгцээ хэр байна вэ. Үүнийгээ цаашид яаж дэмжих юм бэ. Ямар бодлого барьж ажиллах вэ. Жижиг дунд үйлдвэрлэлээ хөгжүүлэх, аж ахуйн нэгжээ хөгжүүлэх суурь бодлого гэж байна уу" гэх асуултыг тавилаа. 

Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Мэндсайхан "Газар тариалангаа дэмжихгүй бол мал аж ахуйтайгаа харшиж эхэлнэ. Хөрс, бордоо болон усны асуудлаа эхэлж шийдэх хэрэгтэй. Ингэхгүй бол газар тариалан, мал аж ахуй хоорондоо зөрчилдөж эхэлж байна. Тэжээлийн дөрвөн аж ахуй үйл ажиллагаагаа явуулж байна. Ногоон тарималгүй мал аж ахуй гэж байхгүй. Хэрэгцээгээ хангаад явна" гэх хариултыг өглөө. 

Түүнчлэн УИХ-ын дарга Г.Занданшатар "Олон аймагт өвөлжилт хүндэрч байна. Тэд нэг л асуудлыг тавьж байна. Өвс Сүхбаатар аймагт 6000 төгрөг байсан бол одоо малчдын гар дээр 16000 төгрөгөөр хүрч байна. Хивэг 20000 төгрөг хүрч байна шүү. Цар тахлын нөхцөл байдлыг далимдуулж үнэ хөөрөгдөж байна. Үүнтэй хатуу тэмцэж, зохицуулах хэрэгтэй. Үнэ хөөрөгдөж болохгүй" гэдгийг анхаарууллаа. 

Улмаар дээрх хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэхээр холбогдох байнгын хороонд нь шилжүүллээ. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.179.103) 2020 оны 12 сарын 03

НОМИН ИХ ДЭЛГҮҮРИЙН ХҮНСНИЙ ҮНЭ,КАССЫГ ШАЛГАНА УУ.

0  |  0
Zochin(192.82.77.57) 2020 оны 12 сарын 03

Nuguu mundag shudarga ursulduunii hen haach vaa.... Hudlaa sagsuur ch ulam uuniig nemeed bhiin

1  |  0
Top