КОВИД 19 I БНСУ-д хоногт 540 тохиолдол бүртгэгдлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 03

БНСУ-д коронавирусний халдварын гурав дахь давлагаа эхэлж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг нэмсэн билээ.

Тэгвэл БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусээр халдварласан тохиолдол хоногт 540-өөр нэмэгджээ.

Өмнөд Солонгост нийт халдварын тоо 35703 болсон байна. Шинээр илэрсэн 540 тохиолдлын 24 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн иржээ.

БНСУ-д эдгэрсэн хүний тоо 28352 болсон бол нас баралт хоногт гурваар нэмэгдэж, 529 болсон байна. Одоогийн байдлаар 3 131 886  иргэнээ шинжилгээнд хамруулснаас 3 030 395 хүний шинжилгээний хариу сөрөг гарч, 65788 иргэний хариу хүлээгдэж байгаа аж.

 

Top