УИХ-ын өнөөдрийн /2020.12.03/ чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар чиглэл өгөх тухай” тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "УИХ гэдэг бол зөвхөн хууль тогтоодог байгууллага биш. Бүх салбарт чиглэл өгч, тогтоол гаргаж болно. Засгийн газар буруу шийдвэр гаргасан бол бид өөрчлөх ёстой. Бид бүх чиглэл, байнгын хороод нь хуралдаж байх ёстой шүү дээ" гэсэн юм.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан "УИХ-аас Түр хороо байгуулсан. Бүх байнгын хорооны дарга нар хоёр удаа хуралдсан. Ер нь, аливаад шинжлэх ухаанчаар хандах хэрэгтэй нь үнэн. Хүссэн хүсээгүй цар тахалтай хамт амьдарна. Өнгөрсөн хугацаанд иргэдийн амь насыг хамгаалах тал дээр анхаарч байсан. Одоо бол эдийн засгаа яаж сэргээх вэ, ажлын байраа яаж хадгалах вэ гэдэг дээр анхаарах хэрэгтэй. Хатуу хөл хорио үргэлжлэх юм бол 12-15 мянган иргэн ажилгүй болох эрсдэлтэй байна" гэлээ.
Харин УИХ-ын гишүүн Х.Булгантуяа "Түр хороо хуралдсан. Ес хоногийн дараа тогтоол нь гарч байна. Удаан байна. Онцгой нөхцөлд ес хоног гэдэг бол арай урт хугацаа байна. Эрүүл мэнд, төрийн үйлчилгээ, биенес эрхлэгчид гэдэг дээр ямар ч зүйл заалт алга. Гэтэл тогтоолд огт тусаагүй байна. Хэрэв долоо хоног болгон мэдээлэл авдаг байсан бол илүү үр дүн гарах байж. Засгийн газраас 18 чиглэлд үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагын үйл ажиллагааг зөвшөөрсөн. Магадгүй 2-3 хоног тутамд 4-5 чиглэлийн үйл ажиллагааг нэмж явуулах зөвшөөрөл өгөх бэлтгэл ажлыг хангах хэрэгтэй байх" хэмээн байр сууриа илэрхийллээ.
Мөн УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн "Халдварыг зөвхөн вирус гэж харах ёсгүй. Эдийн засгийн хүндрэлээ тооцож байж шуурхай арга хэмжээ авч явах хэрэгтэй байна. Вакцины хувьд ганцхан сонголттой байж болохгүй. Хоёр, гурван төрлийн вакцинаас иргэн өөрөө сонгож хийлгэх сонголттой байлгах хэрэгтэй" гэлээ.
Дараа нь УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан "Эрүүл мэндийн даатгалын санд 400-500 орчим тэрбум төгрөгийн үлдэгдэл бий. Ирэх оны төсөвт вакцин худалдаж авах 30-аад тэрбум төгрөгийг суутгаж өгсөн. Энэ эмч, эмнэлгийн ажилтан, цагдаа, онцгойгийн алба хаагчдыг эхлээд вакцинжуулах хэрэгтэй" гэсэн юм.
Сэтгэгдэл ( 4 )
Ehleed ondor nastai humuusee vaccinejuulah heregtei!!Hongon tussan zaluu humuus geriin horiond C,D, tsairiin vitamin,aspirinas uugaad 99
ХЯТАДЫНХ Л БИШ БОЛ БУСАД НЬ БОЛОХ БАЙХ ШҮҮ!
tiim shu israel garah vaccine hiilgemeer bna
vschin haalttai vsee haana zasuulsan be