Ханхүү Харрид Англиас гунигтай мэдээ иржээ. Түүний хайртай загалмайлсан эх нас барсан байна. Диана гүнжийн бага хүүгийн хувьд энэ жил амаргүй өнгөрч байгаа юм. Харри ах Уильямтайгаа маргаж, коронавирусний тархалтын нөхцөл байдлын улмаас дотнын хүмүүсээсээ тусгаарлагдаж, хоёр дахь хүүхдээ алдсан бол одоо бас нэгэн дотнын хүнийхээ араас гашуудаж сууна.
Чарльз хунтайжийн дотнын найз, Харригийн загалмайлсан эх Селия хатагтай 71 насандаа зуурдаар нас баржээ. Харри загалмайлсан эх болон түүний гурван хүүхэдтэй маш дотно байдаг.
Харри ойр ойрхон дараалсан уй гашууг хэрхэн даван туулах бол хэмээн хүмүүс санаа зовж эхэлжээ. Хэдхэн хоногийн өмнө хоёр дахь хүүхдээ тээж байсан түүний эхнэр Меган зулбасан юм.
Ханхүү Харри энэ жилийг хүндхэн давж байгаа ч хүрээлэн буй орчныг хамгаалах тэмцлээ үргэлжлүүлж, коронавирусний улмаас хүнд нөхцөлд байгаа хүмүүст хүнс хүргэж байна.
Сэтгэгдэл ( 2 )
Бурхан ивээх болтугай!
Burhan tvvniig iveeg