Москвад хоногт 6849 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 03

Хойд хөршийн нийслэл Москва хотод хоногт 6849 хүн коронавирусний халдварыг ялж, эмнэлгээс гарчээ. Москвагийн хэмжээнд нийт 471833 хүн эдгэрсэн байна.

«Известия» сонинд мэдээлснээр ОХУ-д хоногт 25345 хүн коронавирусний халдвараар өвчилж, 589 хүн нас баржээ.

Орост нийт 1.8 сая гаруй хүн эмчлэгдэж, эмнэлгээс гарсан бол 2.3 сая гаруй тохиолдол батлагдсан юм. Хойд хөршид хоногт нийт 29502 хүн эдгэрсэн талаар ЭМЯ-наас нь мэдээлжээ.

ОХУ дэлхийд анх удаагаа гаргаж авсан коронавирусний эсрэг вакцинаа эхний ээлжинд эмч, эмнэлгийн ажилтнууд зэрэг эрсдэлд бүлгийн хүмүүстээ хийнэ гэсэн билээ.

Олон улсын агаарын тээврийн холбоо коронавирусний эсрэг вакцинд хамрагдсан хүмүүст цахим паспорт, код олгодог болох талаар мэдээлжээ. Одоогоор дэлхийн ямар ч улс орон коронавирусний эсрэг вакцин хийлгэсэн баримт шаардахгүй байгаа ч ирэх жилээс вакцин хийлгээгүй хүн гадаадад аялж чадахгүй болно гэж шинжээчид үзэж байна.

 

 

Top