АНУ-ын “Time” сэтгүүл 2020 онд анх удаа “Оны хүүхэд” номинацыг бий болгож, анхны “Оны хүүхэд”-ээр өндөр технологийн салбарын судлаач, 15 настай Гатанжали Раог тодруулжээ.
Тус сэтгүүлийн редакц “Nickelodeon” сувагтай хамтран АНУ-д оршин суудаг 8-16 насны таван мянган хүүхдээс сонголт хийсэн байна. “Оны хүүхэд” нь Америкийн хамгийн залуу үеийн шинэ манлайлагчдыг үнэлэх хэмжүүр байх болно гэж тус сэтгүүл онцолжээ.
Сүүлийн 92 жилд “Time” сэтгүүл “Оны хүн”-ийг тодруулсаар ирсэн түүхтэй. 2019 онд 16 настай Грета Тунберг хамгийн залуу “Оны хүн”-ээр тодорч байсан билээ. Түүний санаачилсан уур амьсгалтай тэмцэх хөдөлгөөн өнөөдөр залуус асар их нөлөөлөлтэй болж, энэ нөлөөллөө тэд өөрсдийн ертөнцийг бүрдүүлэхэд ашиглаж байна гэж тус сэтгүүл бичжээ.
“Оны хүүхэд” тодруулах тусгай комисс энэ жил таван хүүхдийг сүүлчийн шатанд сонгож авсан байна. Эдгээр хүүхэд хямралд өртсөн хүмүүст зориулж хүнс ургуулсан, хязгаарлагдмал боломжтой хүүхдүүдэд зориулж тоглоом бүтээж, арьс өнгөний тэгш, шударга байдлын талаар өөрсдийн дуу хоолойг өргөсөн юм. Тэдний дундаас Рао тусгай комиссынхны сэтгэлийг ихэд хөдөлгөжээ. Тэрбээр хиймэл оюун ухаан, нүүрстөрөгчийн нано хоолойн мэдрэгч технологи зэргийн судлахаас гадна эдгээр технологийн шийдлийг интернет дэх гадуурхал, усны бохирдол зэрэг өдөр тутмын амьдралын асуудлыг шийдэхэд хэрэглэж байна.
Шилдэг таван хүүхэд тус бүр “Nickelodeon” компанийн “Viacom” охин компаниас мөнгөн шагнал хүртэх юм.
Сэтгэгдэл ( 1 )
Mundag ymaa. Bayr hurgiee. Minii ach huu ch bas elektronikiin chigleleer tsahiur hagalaj yvaa.