Нэр хүндтэй “Time” сэтгүүл уламжлал ёсоор оны хүнээ тодруулжээ. Энэ жил “Time” сэтгүүл АНУ-ын тэрбумтан Илон Маскийг оны хүнээр нэрлэсэн байна. 2020 оны хүнээр АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрис нар тодорч байсан билээ.
“Оны хүн” нь нэр нөлөөг илтгэж байдаг. Маскаас илүү дэлхий дахины амьдралд, магадгүй дэлхийгээс хальсан нөлөөг үзүүлсэн хүн цөөхөн гэж тус сэтгүүл онцолжээ. “Дэлхийн тэргүүн баян энэ эрхэм хаус эзэмшдэггүй, саяхан хөрөнгөө арилжсан. Тэрбээр хиймэл дагуулуудыг дэлхийн тойрог зам руу “шидэж”, нарыг хазаарладаг. Тэрбээр түлш ашигладаггүй, жолооч ч шаардлагагүй өөрийн бүтээсэн машинаа хөлөглөдөг. Хуруугаа хөдөлгөх төдийд хөрөнгийн зах зээлийн үнийг хөөргөж бас унагадаг. Түүнийг дагалдагчдын бүхэл бүтэн арми хэлэх үг бүрийг нь анаж байдаг. Дэлхийг эзэгнэн суухдаа Ангараг гарагийг мөрөөдөх өргөн шанаатай, зөрүүд Илон Маск” хэмээн “Time” сэтгүүлд түүнийг тодорхойлжээ.
Түүний үүсгэн байгуулсан “Tesla”, “SpaceX” компаниудын амжилт Маскийг оны хүнээр тодроход нь мөн нөлөөлсөн тухай тус сэтгүүлийн редакц онцолжээ. Цахилгаан автомашин үйлдвэрлэгч ““Tesla” компанийн зах зээлийн үнэлгээ өнгөрсөн намар нэг их наяд ам.долларт хүрсэн бол “SpaceX” компани нь дэлхийн тойрог замд гаргасан хиймэл дагуулын тоогоор бусад улсыг тэргүүлж байна. Маск “Neuralink” стартапыг тэргүүлэхээс гадна газар доорх хурдны замын хонгил барьдгаараа нэрд гарсан “The Boring Company” дэд бүтцийн компанийг удирддаг. Өнгөрсөн аравдугаар сард “Tesla” компанийн хувьцааны үнэ үүссэний дүнд Илон Маск дэлхийн түүхэн дэх хамгийн баян хүнээр тодорсон билээ. Түүний хөрөнгийн хэмжээ 300 тэрбум ам.долларт хүрч, хожим нь 35 тэрбум ам.доллароор буурч байсан билээ.
2021 оны арваннэгдүгээр сараас эхлэн тэрбээр компани дахь өөрийн эзэмшлийн 10 хувийг зарах амлалтаа биелүүлэх зорилгоор 11 сая нэгж хувьцааг борлуулаад байна. Амлалтдаа хүрэхийн тулд дахин зургаан сая нэгж хувьцаа зарах шаардлагатай юм.
Сэтгэгдэл ( 2 )
УГИЙН ТЭНЭГ Л ДЭЭ ЭНЭ ХҮН КККК
Дэлхийгээс хальсан хүн гэнэээ кккк Номоор гадаад хэл сурч хальт мулт гадарлаж нарийн нярхуурыг ойлгохгүй хэдхэн мэддэг үгээрээ монголоороо ч зөв бичихгүй юмдаа Ай Бадам минь яанаа энэ Болор гэдэг хүн!!!! Болорооо сур сур боловсор толгойгоо ажлуул!!!!! Дарга нар нь энэ хүнээ солиочнэээ!!!!!!!!\n