Коронавирусний халдвартай тэмцэхэд бусад улс ямар арга хэмжээ авч байгаа талаар ЭМЯ-наас Уругвай улсын жишээг татаж мэдээлэл өглөө.
Уругвайд хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх тал дээр машид анхааран ажиллаж, хавьтлуудыг тусгаарлан, эрсдэлт бүлгийнхнийг коронавирусний шинжилгээнд хамруулсан байна. Эрсдэлт бүлгийнхнээ тусгаарлах, тандалт судалгаа хийж, голомтыг цомхотгох арга хэмжээг өргөн хүрээгээр авсан нь үр дүнтэй арга хэмжээ болжээ.
Уругвайд нийт халдварын тоо 7303 болсон бөгөөд хоногт 338 хүн коронавирусний халдвараар өвчилсөн байна. Тус улсад нийт нас баралт 82 болжээ.
Манай улсын хувьд иргэд нийтийн тээврийн хэрэгслээр зорчих нь их байгаа учир халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг тогтмол дагаж, нийтийн тээвэр агаарын сэлгэлт хийсний дараа дараагийн ээлжийн зорчигчдыг авах, 14 хоногт нэг удаа мэргэжлийн байгууллагаар ариутгал, халдваргүйтгэлийг хийлгэх, карт уншигч машиныг хоёр цаг тутамд спиртэн суурьтай гар ариутгагчаар арчих, зорчигчид хоорондоо чанга ярихаас татгалзах хэрэгтэйг ЭМЯ-наас анхаарууллаа.
Түүнчлэн иргэд та бүхэн коронавирусний халдварын үед бэлэн мөнгөтэй харьцахаас аль болох татгалзаарай.
