Харри Британийн хэвлэлийг шүүхэд өгчээ

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 09

Харри, Меган нар хэвлэлүүдээр гарч байгаа таагүй мэдээлэлтэй тэмцэхээр шийдсэн бололтой. Меган “Mail on Sunday” сониныг аавдаа бичсэн захидлыг нь хууль бусаар хэвлэсэн гэж буруутган шүүхэд өгсөн билээ. Гэхдээ Меган шүүх дээр ялагдаж байгаа аж. Тэгвэл түүний нөхөр Харри уг сонинтой тэмцэж эхэлжээ. Харриг ханхүүгийн эрх, үүргээс татгалзсаныхаа дараа Хатан хааны тэнгисийн явган цэргийн хүчинтэй харилцаагүй болсон гэж бичсэн уг сонин Харригийн дургүйцлийг хүргэсэн байна. Цэргийн албыг бүхий л сэтгэл зүрхээрээ хайрладаг Харрид энэ нь доромжлол мэт санагджээ.

Хатан хааны гэр бүлийн гишүүний хувьд Харри Тэнгисийн явган цэргийн ахмад генерал байсан юм. Тэрбээр Их Британийн ханхүүгийн эрх, үүргээсээ татгалзсан ч цэргийнхэнд тусалсан хэвээр байгаа аж. Харри саяхан ахмад дайчдын гэр бүлд хүнс тараажээ.

Харри хоёр дахь хүүхдээ тээж байсан эхнэр Меганаа үр зулбасны дараа маш их шаналсан байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top