2011 оны зургадугаар сарын 12-ны өдрийн Москва-Улаанбаатар чиглэлийн “Нарлаг Монгол” олон улсын суудлын галт тэрэгний есдүгээр вагоны хоёрдугаар купенд зорчиж явсан Монгол Улсын иргэн Э нь ОХУ-аас орж ирэхдээ долоон төрлийн хоёр сая 260 мянга орчим төгрөгийн үнэ бүхий эмийн зүйлсийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан байна. Дээрх зөрчлийг ГЗУСА-ны гаалийн улсын ахлах байцаагч, эрэлч нохой хөтлөгч гаалийн улсын байцаагч нар илрүүлжээ. Саатуулагдсан эмийн зүйлс нь хуурамч байж болзошгүй байна.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )