КОВИД 19 I Мексикт вакцинжуулалт эхэлнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 09

Мексик улсад энэ сарын сүүлчээс эхлэн ард иргэддээ коронавирусний эсрэг вакцин хийж эхлэх аж. Тус улсын Эрүүл мэндийн яамнаас “Вакцинжуулалтыг арванхоёрдугаар сарын гурав дахь долоо хоногийн сүүлчээр 20 сая оршин суугчтай нийслэл Мехико хотоос эхлүүлнэ” гэж мэдэгджээ.

Тус улсад хамгийн түрүүнд “COVID-19”-тэй тэмцэх галын шугамд ажиллаж буй эмч, эмнэлгийнхэн, эрсдэлт бүлэгт хамаарах өндөр настнуудыг вакцинжуулалтад хамруулах аж.

Мексик энэ сарын сүүлч үед 250 мянга орчим тун вакцин хүлээж авах талаар Гадаад хэргийн яамнаас нь мэдээлсэн байна. Тус улсад нийт халдварын тоо 1.1 сая давж, 110 мянга гаруй хүн нас баржээ.

Мексикт хоногт 11 мянга гаруй хүн коронавирусний халдвараар өвчилж, 800 хүн нас барсан байна.

 

Top